ЭМТ-ийн 1 сарын ажлын мэдээ

  1. Эмнэлгийн бүтэц үйл ажиллагааны стандарт хангалтыг сайжруулж, тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх талаар:
  • Эмнэлгийн бүтэц үйл ажиллагааны стандарт MNS 5081-2013, Түгээмэл үйлдлийн стандарт MNS 4621-2008-ыг үйл ажиллагаандаа мөрдөн ЭМГ-ын даргын 1/21 албан тоотын дагуу бүтэц орон тоогоо баталж 21,4 орон тоогоор хэвтэн эмчлүүлэн 7, өдрийн 1 гэсэн 8 ортой ажиллаж байна.
  • Хүн амыг өвчлөлөөс У/С эрүүлжүүлэх талаар: Нийт үзлэг 183 үүнээс урьдчилан сэргийлэх үзлэг 34, артерийн гипертенз , чихрийн шижингийн эрт илрүүлэг , элэгний хорт хаврын эрт илрүүлэг,хөхний өмөнгийн эрт илрүүлэг үзлэг хийгдэхээр судалгаагаа гаргасан ба умайн хүзүүний эсийн шинжилгээ 9эмэгтэйг хамруулсан. Хэвтэн эмчлүүлсэн 24, ашигласан ор хоног 170 дундаж ор хоног 7,08 байна. Жирэмсний хяналтанд 10 эмэгтэй байгаа ба 1 эхийг шинээр хчналтанд авсан.Эхний  3 сартай жирэмсний хяналт 1буюу  100 %.
  • Заавал хийх товлолт дархлаажуулалтанд хамрагдвал зохих 0-2 насны 5 хүүхдэд товлолын дагуу дархлаажуулалтанд 100% хамрууллаа.
  • МУ-ын ЗГ-ын 2 стратеги 12 хөтөлбөр, ,2 бодлогыг хэрэгжүүлэхээр шинэ оны бодлого журмаа тусган жилийн ажлын төлөвлөгөө боловсруулан эрхлэгч эмчээр батлуулан  ажиллаж, 1 дүгээр сарын 24-нд цэцэрлэгийн 24 хүүхэд, 1 сарын 30-нд дотуур байрны 34 хүүхдэд урьдчилан сэргийлэх үзлэг хийж, томуугийн өвчлөлийн үед урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах тухай зөвлөгөө өглөө.
  • Эм хангамж үйлчилгээний талаар: Эм эмнэлгийн хэрэгслийг хангалтанд нэлээд ахиц гарч, орчин үеийн анагаах ухаанд хэрэглэгдэж буй эмээр бүрэн ханган ажиллаж байна.