Хүүхдийн цэцэрлэгийн 1 сарын ажил

Тус сумын “Од” хүүхдийн цэцэрлэг нь 2018-2019 оны хичээлийн жилд аймгийн “Боловсролын тогтвортой хөгжлийн бодлого”, “хүүхэд бүр цэцэрлэгт” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд чадварлаг, судлаач, харилцааны өндөр чадвартай, мэргэжлийн багш, эцэг эхийн дэмжлэгтэйгээр сургалтын ээлтэй, аюулгүй орчныг хөгжүүлж, орон нутгийн онцлогийг тусгасан сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлсний  үндсэн дээр түүх өв уламжлал, зан заншлаа дээдэлсэн, эх оронч, эрүүл чийрэг бие бялдартай монгол хүүхдийг төлөвшүүлэн, сургуулийн өмнөх боловсролын чанар, хүртээмжийг сайжруулна гэсэн зорилт тавин ажиллаж байна.

Аймгийн БСУГ-ын мэргэжилтэн Б.Оюунсайхан сумын Засаг дарга болон багийн Засаг дарга нартай уулзалт хийж цэцэрлэгийн хүүхдийн ирц, аймгийн БСУГ-ын даргын 01 тоот албан даалгаврын хэрэгжилттэй танилцаж зөвлөн туслах хийлээ.Эрхлэгч П.Гэрэлтуяа Төв аймагт “Сургууль, цэцэрлэгийн менежмент, байгууллагын соёл” сэдэвт сургалт зохион байгуулагдаж 2019 оны 01 дугаар сарын 21, 22 нд 2 хоног сургалтанд хамрагдав.

Айгийн Засаг дарга, сумын Засаг дарга нартай цэцэрлэгийн эрхлэгч  үр дүнгийн гурвалсан гэрээ байгууллаа.

Ахлах бүлгийн багш Б.Анхтуяа математик хөгжүүлэх үйл ажиллагаагаар өнгөний зүй тогтол олох сэдэвт хөгжүүлэх,  бага бүлгийн багш Б.Эрдэнэцэцэг хөдөлгөөн эрүүл мэнд  хөгжүүлэх үйл ажиллагаагаар “Жолооч”  сэдэвт хөгжүүлэх зохион байгуулав.

Сумын эрүүл мэндийн төвтэй хамтран “Маск” аяны хүрээнд цэцэрлэгийн 61 хүүхэд, 12 багш ажилчдад маск тараан хүүхдүүдэд 3 өдрийн тунгаар витаминжуулалт мөн багш, эцэг эхчүүдэд томуу томуу төст өвчнөөс урьдчилан гарын авлага өгөв.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Уран жиргээ 2019” уран уншлагын наадамд  Б.Хонгорзул тэргүүлж, А.Дашрагчаа дэд байр, Ш.Үйлст гутгаар байранд шалгарлаа.

Хүүхдийн цэцэрлэгтэй шиф БНСУ-ын Куанмён хотын Чолсан цэцэрлэгээс хүүхдийг дэмжих асуудлаар сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом өгөв.

Хүүхдийн цэцэрлэгийн сахиул Ц.Сарантуяа, тогооч Б.Даваадулам нар тайзны хөшиг хийв. Ахлах бүлэг Долоон ишигтэй ямаа үлгэрээр хормогчин театр, дэлгүүр сэдэвт тоглоомын экран, хүүхэд нэг бүрийн үйл ажиллагааг фотожуулсан жааз, орон зайн баримжаа зүг чиг олох зам Бага бүлэг замын хөдөлгөөн ханын чимэглэл, Үүд хөлөгт тоглоом, цифр өнгөтэй танилцуулах дэлгэмэл ном бүтээлч ажлуудыг тус тус шинээр хийлээ

Эрүүл ахуйн шаардлага хангасан хүнсээр амт чанар, орц норм  хүрэлцээтэй олон нэр төрлийн хоолыг тогтмол чанартай хийж гүйцэтгэж энэ сарын хоолны илчлэг 1206 ккал байна.