Галуут багт ажилласан ажлын хэсгийн мэдээлэл

Байдлаг багт ажилласан ажлын хэсгийн мэдээлэл
02/20/2020
Хайртай бүхнээ хамгаалъя
03/03/2020

Галуут багт ажилласан ажлын хэсгийн мэдээлэл

Сумын Засаг дарга Г.Баасанжав ахлагчтай ажлын хэсэг 2020 оны 2 дугаар сарын 3-наас 9 ний өдрүүдэд Галуут багийн 76 өрх, Хэрлэнбаян улаан отрын бүсэд өвөлжиж байгаа 30 малчин өрхүүдээр явж цаг үеийн байдлаар мэдээлэл хийлээ.
1. Дэлхийн олон оронд тархаад байгаа шинэ короно вирусээс урдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг өгөх
2. Сумын засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, үндсэн чиглэлийн хэрэгжилт болон ИТХ-ын ажлын тайланг танилцуулах
3. Малчдын хаваржилт, төл хүлээн авах ажлын бэлтгэлтэй танилцаж мал хулгайлах гэмт хэргийн талаар эргүүгийн хуулинд орсон өөрчлөлтийн тухай мэдээлэл өгч малчдын бүлгүүдийн ажлыг эрчимжүүлэх, шинээр бүлэг байгуулах талаар санал солилцох,
4. Малын эрүүл мэндийн тухай хуулийн болон 2020 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээг цахимаар олгох болсонтой холбогдуулан мал, малын гаралтай түүхий эдийн гарал үүслийн гэрчилгээ олгохдоо малчны тамгатай бичгээр олгох тухай ярьж малчдад тамгыг нь тарааж, шинээр тамга авах хүмүүсийн захиалгыг авлаа.
5. Нийгмийн даатгалын тухай хуулиудын өөрчлөлтийн тухай мэдээлэл өгч иргэдийн санал хүсэлтийг авах зэрэг ажил хийлээ.

6. Баяндэлгэрийн сумын мэдээ, галын аюулын аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг тараалаа.

Малчид өвөлжөөндөө халуун ус, 00-ийн шийдэлтэй тохилог орон сууц барьж амьдарч байгаа нь төв суурингийн айлуудаас ялгагдахгүй сайхан амьдарч байна. Мөн зарим малчид ногоон тэжээл тариалж, сур элдэх, суран эдлэл хийх, цагаан идээ боловсруулж, бэлэг дурсгалын зүйл хийж орлогоо нэмэгдүүлэн ажиллаж байгаа нь бусад малчдад үлгэр дууриалтай юм гэж сайшаалаа.

Сумын хэмжээнд өвөлжилт хэвийн сайхан байна. Хаваржих газруудад оготно, цагаан зээр их байгаагаас өвс тааруу учир зарим малчид Хэрлэнбаян улаанд 4 сарын 1 хүртэл байхаар тохиролцлоо. Одоогийн байдлаар сумын фондонд өвс 11000 төгрөг, өнжмөл өвс 1625 төгрөг, хивэг 6000 төгрөгний үнэтэй байна.