Байдлаг багт ажилласан ажлын хэсгийн мэдээлэл

ЗДТГ-ын 1 сарын ажил
02/03/2020
Галуут багт ажилласан ажлын хэсгийн мэдээлэл
02/21/2020

Байдлаг багт ажилласан ажлын хэсгийн мэдээлэл

Сумын ИТХ-ын дарга Б.Байгалмаа ахлагчтай ажлын хэсэг  2020 оны 2 дугаар сарын 5-наас 9 ний өдрүүдэд Байдлаг багт ажиллалаа. Ажлын хэсэг:иргэнтэй уулзаж

            1. Дэлхийн олон оронд тархаад байгаа шинэ короно вирусээс урдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг өгөх

            2. Сумын засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, үндсэн чиглэлийн хэрэгжилт болон ИТХ-ын ажлын тайланг танилцуулах

            3. Малчдын хаваржилт, төл хүлээн авах ажлын бэотгэлтэй танилцаж мал хулгайлах гэмт  хэргийн талаар  эргүүгийн хуулинд орсон өөрчлөлтийн тухай мэдээлэл өгч малчдын бүлгүүдийн ажлыг эрчимжүүлэх, шинээр бүлэг байгуулах талаар санал солилцох,

            4.  Малын эрүүл мэндийн тухай хуулийн болон 2020 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээг цахимаар олгох болсонтой холбогдуулан мал, малын гаралтай түүхий эдийн гарал үүслийн гэрчилгээ олгохдоо малчны тамгатай бичгээр олгох тухай

            5. Нийгмийн даатгалын тухай хуулиудын өөрчлөлтийн тухай мэдээлэл өгч иргэдийн санал хүсэлтийг авах зэрэг ажил хийлээ.