ТӨВ АЙМАГ 2020 ОНЫГ “ХҮРТЭЭМЖТЭЙ, ЧАНАРТАЙ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ” УРИАНЫ ЖИЛ БОЛГОН ЗАРЛАЛАА
01/28/2020
Байдлаг багт ажилласан ажлын хэсгийн мэдээлэл
02/20/2020

ЗДТГ-ын 1 сарын ажил

  1. Нийтийн сонсголын тухай хуулийн хүрээнд хуулиуд болон дагалдаж гарсан тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх талаар сумандаа зохион байгуулсан ажил, үр дүнгийн талаар тайлан мэдээлэл бэлтгэж, нийтэд тайлагнах ажлыг 2019 оны 12 дугаар сарын 20-ноос 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд зохион байгуулж байна. ЗДТГ-ын мэргэжилтэн нар хариуцсан салбарын хуулийн хэрэгжилтийн тайланг иргэдэд семинар, сургалт, иргэдтэй хийх уулзалт, нээлттэй өдөрлөг, БИНХ болон нэг цэгийн үйлчилгээний төв, иргэний танхим, интернэтийн вэб сайт, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан  Нийтийн сонсголын хуулийн дагуу нийтэд тайлагнаж байна.
  2. Цэргийн нэгдсэн тоо бүртгэл сумын хэмжээнд хувиарын дагуу 2020 оны 01 дүгээр сарын 02-27-ны хугацаанд явагдлаа. Хамралт 94 хувьтай байна. Цэргийн бүртгэлийн дүн мэдээ тайланг хугацаанд нь цэргийн штабд тушаасан.
  3. Хүн ам орон сууцны тооллого-2020 хүрээнд сумын хэмжээнд 2020 оны 01 дүгээр сарын 09-ны өдрөөс 01 дүгээр сарын 15-ны хугацаанд хүн амын тооллого нийт 1628 хүний 10 хувьд нь буюу 260 хүнд тооллого хийж, нийт 70 өрх буюу 260 хүн тооллогонд хамрагдсан. Тооллогын мэдээ тайланг хугацаанд аймгийн статистикын хэлтэст хүргүүлсэн.
  4. 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр аймгийн Мэргэжлийн хяналтын газарт Байгаль орчны багц хуулийн шинэчлэлт, Зөрчлийн тухай хуулийн 4-р бүлэг сэдэвт сургалтанд сумын Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Гүррагчаа хамрагдсан.
  5. Худалдан авах ажиллагааны 2020 оны төлөвлөгөө батлагдаж, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 19.647.665 төгрөгний бараа, ажил үйлчилгээг, мөн 125.489.000 төгрөгний орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлууд төлөвлөгөөний дагуу хэрэгжиж эхлээд байна. Төлөвлөгөөний дагуу сумын төсөвт байгууллагуудын тээвэр шатахуун худалдан авах ажил 25,4 сая төгрөг, төсөвт байгууллагуудын хоол хүнсний бүтээгдэхүүн худалдан авах ажил 83.2 сая төгрөг, сургуулийн үдийн цай хөтөлбөр 19.2 сая төгрөгний ажлууд www.tender.gov.mn худалдан авах ажиллагааны цахим сайтад зарлагдаад байна. Худалдан авах ажлын 2020 оны төлөвлөгөөнд Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр хийгдэх ажлуудын олон нийтийн оролцоотой тендер шалгаруулалтын журмаар зохион байгуулах тул иргэд бүлгийн зохион байгуулалтанд оролцох боломжтой.
  6. Сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, ЗДТГ-ын дарга нарын нэгдсэн сургалт семинар 2020 оны 01 дүгээр сарын 29-30-ний өдрүүдэд аймагт зохион байгуулагдав. Уг семинарт 2019 оны ажлын хэрэгжилт, 2020 онд дэвшүүлсэн зорилго зорилтын талаар мэдээлсэн. Манай сум аймгийн хэмжээнд ажлын үр дүнгээрээ XV-р байранд орсон байна.
  7. Сумын онцгой комиссоос олон улсын хэмжээнд тархсан короновирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн онцгой комиссын хурлын тэмдэглэлд өгсөн үүргийн дагуу ажлын төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулан ажиллаж байна. Мөн баг, байгууллагын  дарга эрхлэгч нарт үүрэг чиглэл өгч, хувийн ариун цэвэр тогтмол сахих, амны хаалт зүүх, ариутгалын бодис хэрэглэх, олон нийтийн хамарсан уралдаан тэмцээн, сургалт семинар хийхгүй байх г.м чиглэл өгсөн.
English Education
fantezi iç giyim
Oturma Grupları
Yatak Odası Takımları
Köşe Takımları
Yemek Odası Takımları
adana web tasarım
adana seo
polietilen granul
yaşam koçu
maraş yöresel yiyecekler
maden danışmanlık
geoteknik proje
adana huawei teknik servis
adana iphone teknik servis
adana xiaomi teknik servis
adana masaj salonu
adana rent a car
adana araç kiralama
ofis malzemeleri