ТУРШИЛТЫН МЭДЭЭ
01/27/2020
ТӨВ АЙМАГ 2020 ОНЫГ “ХҮРТЭЭМЖТЭЙ, ЧАНАРТАЙ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ” УРИАНЫ ЖИЛ БОЛГОН ЗАРЛАЛАА
01/28/2020

Багваахай цэцэг

Багваахай нь хорт хавдар, халдварт шар, элэг, бөөр, ходоодны өвчнийг анагаана

Багваахай бол маш ач тустай ургамал бөгөөд элэгийг хоргүйжүүлж шээс хөөх шинж чанартайгаас гадна холестриныг бууруулж, цөс үүсэлтийг эрчимжүүлдэг ба жирэмсэн болон цэвэршсэн эмэгтэйчүүдэд нэн тустай. Багваахай цэцгийг бохирдол багатай автомашины замаас хол газраас түүх хэрэгтэй.

Түүний бүх хэсгүүд анагаах увидастай учраас ишийг нь хутгаар огтолж түүнэ. Навчаар нь салат хийхэд сайхан ингэхдээ навчийг нь өндөг ба тэмстэй холино. Ийм салат нь улаан лооль ба бууцайгаар хийсэн салатнаас ч илүү амин дэмтэй байдаг. Түүгээр ч үл барам лууванд агуулагддаг их каротин /А амин дэмийн урьтал бодис/ болон олон янзын эрдэс бодис, амин дэмүүдийг агуулдаг.

Багваахайн иш цусыг цэвэрлэж, гэдэсний өвчнийг илааршуулах ба бодисын солилцоог зохицуулж, цөсний хүүдийн үйл ажиллагааг эрчимжуулнэ.

Ардын урамжлалт эмнэлэгт чихрийн шижин өвчнийг анагаахад хэрэглэдэг. Багваахайн ишнээс ялгардаг цагаан шүүсийг хортой гэх боловч үүг арилгахад хэрэглэдэг. Цэцгээр нь сироп бэлтгэх ба цусыг цэвэрлэх, хоол боловсролтыг сайжруулах, ханиалга дарахад хэрэглэнэ.

Багваахайн шүүс хэрхэн бэлтгэх вэ

400 ширхэг цэцэг түүгээд 3 л хүйтэн усанд хийнэ. Цэцэг далд орох ёстой дээрээс нь 4 ширхэг нимбэг, 4 ширхэг жүржийг нимгэн зүсч хийгээд 24 цагийн турш хандална. Дараа нь холимогоо аарцны уут хийдэг даавуугаар шүүж шингэнийг нь аваад 2 аяга сахар хийж сайтар хутгаад 1,5 цаг буцалгана. Өтгөрмөгц нь хөрөхөөс нь өмнө шилэн саванд хийнэ. Энэхүү сиропыг ханиалга, ханиад, бронхитыг эмчлэхэд хэрэглэх ба хүүхдэд өгч болно.

Багваахайн цай

Багваахайг түүгээд агаарт задгай хатааж тавьна. Хатаасан навчаар нь цай хийнэ. Байнга шинээр хандалж ууна. Зөгийн балаар амталж болно. Модон халбагаар хутгавал сайн.

Багваахайн үндэс нь хорт хавдарыг анагаана

Багваахай цэцгийн анагаах увидасыг олон зууны турш мэдэж хүндэтгэж иржээ. Түүгээр ч үл барам шинжлэх ухааны шинэхэн судалгаануудаар энэ цэцгийн үндэс нь хорт хавдар анагаадаг болохыг нээсэн юм. Үндсийг бэлтгэхийн тулд үндэсийг нь аваад гадна талын хальсыг нь цэвэрлээд тэнцүү жижиг хэмжээтэй болгон зүсээд агаарт задгай тавьж хатаана. Өөрөөр хэлбэл жижиглэсэн үндэснүүдээ тохиромжтой гадаргуу дээр тавиад хангалттай хэмжээний агаарын урсгалтай сэрүүн газар 13-14 хоног тавьж хатаана. Хуруугаараа имрээд үзвэл үндэс бутарч байвал хангалттай хатсан гэсэн үг. Дараа нь түүнийгээ цэвэр шилэн  саванд хийж харанхуй газар 1 жил хүртэл хугацаагаар хадгална.

Багваахайн үндэс нь бөөр, элэг, цөс, тунгалагын системийг цэвэршүүлдэг. Тийм учраас цөсний чулуу, артрит /үе мөчний өвчин/, өтгөн хатах, ревматизм /хэрэх өвчин/, халдварт шар, батга, хаван зэргийг эмчлэхэд мөн хэрэглэдэг.

Цаашилбал багваахайг эмэгтэйчүүдийн олон өвчинд хэрэглэдэг. Ялангуяа хавдар, хорт хавдар зэрэг хөхний өвчнүүдээс сэргийлэх, хөхний сүү, хүүхэд хөхүүлэхтэй холбоотой хөхөнд үүссэн өвчнүүдэд хэрэглэнэ.

Багваахайн цайны жор:

Хатсан навчийг нь нүдэж нунтаглаад шилэн саванд хадгална. Өдөр тутам ½ цайн халбага хатаасан навчийг халуун усанд хийн хандалж ууна. Тогтмол уух хэрэгтэй.

Багваахайн үндсээр бэлтгэх цайны жор:

 Хатаасан багваахай ба хатаасан үндэс тус бүрээс 30гр авч холиод 75 мл орчим усанд хийж, чимх давс нэмээд буцалтал халаагаад таглаж, 20 минут орчим таглаатай зөөлөн буцалгана. Дараа нь хандаа шүүж аваад өдөрт 3 аяга цай болгон хэрэглэнэ.