Од хүүхдийн цэцэрлэгийн хийсэн ажлын тайлан 2020.02.14

ЗДТГ-н бүтэц
01/20/2020
ЕБСургуулийн 2020 оны эхний улирлын ажлын тайлан
01/27/2020

Од хүүхдийн цэцэрлэгийн хийсэн ажлын тайлан 2020.02.14

Сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрийн агуулгыг тасалдуулахгүй байх үүднээс теле сургалт зохион байгуулж байгаа бөгөөд сургуулийн өмнөх насны хүүхдэд зориулсан сургалтыг хуваарийн дагуу үзэж, хичээл, хөгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөлттэй уялдуулах, цаашид өдрийн дэглэмийн бусад үйл ажиллагааны явцад бататгах өөрийн цэцэрлэгийнхээ ЗАН- ээр хамтран үйл ажиллагаандаа тусган төлөвлөсний дагуу хүүхдүүдтэй эргэх холбоотой  ажиллаж  цахим хичээлдээ хэн хэнтэйгээ хэрхэн оролцож байгаа байдал, сургалтын явцад ашиглах хэрэглэгдүүний хангалт хэр хүртээмжтэй эсэх багшаас тусламж, асуумж юу хэрэгтэй талаар груптэй холбогдон мэдээллээ тухай бүр солилцож байна.  2нь холбогдохгүй 1 айлынхаа гэрээр очиж групт элсэх талаар зөвөлгөө өгөн  телевизийн  хичээлийн хувиарыг  хэвлэн гаргаж өгөн ажилласан.

2020 оны 02 сарын 10-14 ны  байдлаар өглөө хичээлээ үзсэн хүүхдийн тоо 42  байсан үзээгүй 15 хүүхдийн эцэг эхтэй холбогдон үдээш хойш давталтыг үзүүлэх талаар зөвлөн цаг хувиарыг зарласан ба цахим хичээлээ үзсэн боловч  явуулах боломжгүй цахим орчин байхгүй 13 хүүхдэд багийн засаг даргаар дамжуулан зөвөлгөө зөвлөмжүүдийг хүргүүлэн эргэх холбоотой ажиллаа. Ахлах бага бүлгийн цахим группт эцэг эхчүүдийг урьж элсүүлснээр нийт давтагдсан тоогоор 62 эцэг эх, асран хамгаалагчидтай эргэх холбоотойгоор харилцан ажиллаж байна.

– Туслах багш ажилчидтай хамтран айл өрхүүдийг хуваан авч  теле хичээлийг хүүхэдтэйгээ  хамтран үзэхийг зорин ажиллаж байна.

Анги  бүлгүүдэд байгаа тогны залгуур, уртасгагчийг нам дор газар байсныг цэцэрлэгийн сантехникч Н.Бат-Эрдэнэ дээш буюу хүүхдийн гар хүрэхгүй газар хананд байрлуулж осол аюулгүй  байдлыг хангаж залгасан бол салга, салгасан бол шалга гэсэн санамж баримтлан залгуур тус бүрт санамж бүхий ахааруулгыг наасан.

Туслах багш нар өдөр бүр чийгтэй цэвэрлэгээ, агааржуулалт ариутгалыг тогтмол хийж байна. Мөн сургалтын хэрэглэгдэхүүн  хүүхэлдэйн макетыг үндэсний хувцас оёж  өмсүүллээ. Мөн багш ажилчид Төв аймаг явж урьдчилсан сэргийлэх үзлэгтээ хамрагдан шинжилгээ өглөө. Эрүүл мэндийн төвийн Лаборант Довдонхорол “Амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлцгээе!”  сургалтыг зохион байгуулсан.  Сургалтаар Амин дэмээр баялаг хоол хүнс, хэрэглэж, хангалттай хугацаагаар унтаж Дархлаагаа дэмжээрэй, Жавелионы уусмал бэлтгэж хэрэглэх арга: Гараа хэрхэн зөв угаах дараалал, амны хаалтыг зөв хэрэглэх зэрэг зөвлөгөө зөвлөмжүүдийг өглөө.        

СЭМТ-ийн ариутгагч Батсүрэн цэцэрлэгийн анги бүлэг, өрөө тасалгааг халдваргүйжүүлэн  ариутгалыг тухай бүр хийж байна. Сумын Онцгой байдлын зөвлөлөөс  ариутгалын бодис болох Хлорсиптыг цэцэрлэгт  авч өгснөөр ариутгалыг тогтмол хийж байна. Сахиул Ц.Сарантуяа гадна дотно цэвэрлэгээ үйлчилгээг цаг тухайд нь цэвэрлэж байна. Нярав Түмэнцэцэг ажилчидын  үр дүнгийн гэрээ бусад баритыг үдэж нэгтгэн архивт хадгалахад бэлэн боллоо.

Ханиад томууны дэгдэлтээс урьдчилан сэргийлж хамт олноороо ЭМТ-с  70 ш амны хаалт аван урьдчилан сэргийлж байна.                                                                                    

Галын булангын самбар, ханын чимэглэлийг  багш ажилчид  хамтран сайжруулан шинэчилж хийсэн.

Тогооч Эрдэнэтунгалаг багш ажилчдын дархлааг дэмжин халуун аарцаар өдөр бүр  үйлчилж байна.

Сумын Хууль эрх зүйн ажилтан Уранчимэг Авилгатай тэмцэх  хуулийн заалтын талаарх сургалтыг хамт олны дунд явууллаа.

Сантехникч Н.Бат-Эрдэнэ Сахиул Ц.Сарантуяа нар байгууллагын  санг бүрэн хариуцан тогтмол хяналт тавин аюулгүй бүрэн бүтэн байдлыг ханган ажиллаж эрхлэгчийн өрөө, няравын өрөө, агуулгын өрөөний сангийн засварыг хийлээ.   Мөн гэрэл цахилгааны аюулгүй байдлыг ханган коридорын  гэрлийг солин эмульсдэж өнгө үзэмжийг сэргээлээ.

Шинэ  Короно вирусээс урьдчилан сэргийлэх зөвөлгөө амны хаалтыг тогтмол зөв зүүх  зөвөлгөө, гар ариутгах болон угаах аргачлал гэх мэт зөвлөмжүүдийг  цахим хуудсандаа байрлуулан  урьдчилан сэргийлж  эцэг эхтэй  холбогдон ажиллаж байна.