Мэдээлэл
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан 2022 оны 3 дугаар сарын 7, 5 дугаар сарын 6-ны өдрүүдэд хуралдлаа.
3.дугаар сарын 7-ны өдрийн хуралдаанаар
1. “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэг”-ийг шинэчлэн батлах тухай.
2. “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн ёс зүйн дүрэм” батлах тухай.
3. Сумын “Орон нутгийн сангийн журам” батлах тухай.
4. “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороодын ажиллах журам” батлах тухай.
5. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороодыг шинэчлэн байгуулах тухай.
6. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөлийг байгуулах тухай.
7. Хоршоог дэмжих сангийн зөвлөл байгуулах тухай.
8. Хоршоо дэмжих сангийн төсөв, зээл олгох салбар чиглэл батлах тухай.
9. Бэлчээр ашиглуулах эзэмшүүлэх журам батлах тухай.
10. Сумын орон нутгийн төсвийн тодотгол батлах тухай асуудлуудыг хэлэлцэв.
5 дугаар сарын 6-ны хуралдаанаар:
1. Сумын 2021 оны санхүүгийн тайлан, орон нутгийн өмчийн дүнгийн тухай.
2. Орон нутгийн хөгжлийн сангийн төсөвт тодотгол хийх тухай.
3. Иргэн аж ахуйн нэгж байгууллагуудын газар эзэмшил ашиглалтын байдалд хяналт шалгалт хийх тухай.
4. Сум байгуулагдсаны 100 жилийн ойн арга хэмжээнд бэлтгэх, зохион байгуулах хороо байгуулах тухай.
5. Сумын 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах тухай.
6. Байгалийн нөөцийн санг бүртгэх ажлын хэсэг байгуулах тухай.
7. Зайлшгүй шаардлагатай байгаа журмуудыг боловсруулж хуралдаанаар хэлэлцүүлэх тухай асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.