ТАНИЛЦУУЛГА

Төв аймгийн Баяндэлгэр сум нь анх  1923 онд Дархан хошой Чин ван Пунцагцэрэнгий хошуунд Гүн сум нэртэйгээр  байгуулагдсан. 1924 онд Баяндэлгэр уулын сум, 1931 оноос Баяндэлгэр сум хэмээн нэрийдэх болсон.

Байдлаг, Галуут  гэсэн  2  багтай.  Íийт  617   өрхөд 1553  хүн амьдардаг. 2018 оны байдлаар 83 хүн шилжин ирж, 37 хүн шилжин явжээ.

Багануур хоттой хаяа нийлэн оршдог  нийт хүн амын 30  хувь нь сумын төвд амьдардаг.

 

Байршил

 

Төв аймгийн зүүн хойд хэсэгт:

  • Улаанбаатар хотоос 110 км,
  • Төв аймгийн төвөөс 125 км зайд байрладаг.

 

Манай сум нь өмнөд талаараа Төв аймгийн Баянжаргалан сумтай, баруун өмнөд талаараа Архуст сумтай, зүүн талаараа Эрдэнэ сумтай, зүүн хойд талаараа Мөнгөнморьт сумтай, зүүн талаараа Багануур дүүрэгтэй, зүүн өмнөд талаараа Хэнтий аймгийн Цэнхэр Мандал сумтай тус тус хиллэн  Хан Хэнтийн нурууны өмнөд хэсэгт оршдог.

 

Байгаль, газарзүйн онцлог

Газарзүйн онцлог. Далайн түвшинээс дээш 1200-1600 м өргөгдсөн. Физик газарзүйн хувьд Хэнтийн захын уулсын мужид, геоморфологийн хувьд Орхон-Сэлэнгийн бэсрэг уулсын мужийн Туулын дэд мужад багтдаг.

Газар хөдлөлийн эрчим 7 балл.

Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр буюу мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.

Өлзийт уул /1980,3ì/, Баруун бэрхийн даваа /1992,0ì/, Шар булгийн даваа /1937.0ì/, Баруун салаа уул /1709,8ì/, Хушингын овоо /2221,2ì/, Хүнхэр улаан уул /1791,8ì/ зэрэг уул даваанууд байр зүйн зурагт тэмдэглэгдсэн байна.

Үзэсгэлэнт уул нуруу, ан гөрөөс, гол мөрөн, рашаан усаар элбэг бөгөөд бор гөрөөс, буга, аргаль, гахай, чоно, тарвага, үнэг, хярс, зэрэг ан амьтад хун, галуу, нугас, хөхөө, ятуу, хур, бүргэд, тас, бор шувуу зэрэг жигүүртэн шувуу, алгана, тул, цурхай, гутаар зэрэг загас, жараахай, шинэс, хус, хуш, улиас, хайлаас зэрэг ой мод, чулуун нүүрс, алт, цагаан тугалга, жонш, цахиур зэрэг ашигт малтмалтай.

Ойн сан  

Ойн сан нь Монгол улсын нутаг дэвсгэр дээр ургадаг бүх төрлийн мод, зэг, сөөг, таримал ойгоос бүрддэг. Ойн сан 43781 га

Ойгоор бүрхэгдсэн талбай 33240 га

Ойгоор бүрхэгдээгүй талбай -7708 га

Ойн сангийн нийт нөөц -3598550 шоо метр

Хадлангийн газар 571 га

            Цаг уурын нөхцөл

Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.

  • Сарын дундаж темдератур –   30 °С
  • 7 дугаар сарын дундаж температур +28-30 °С
  • Жилийн дундаж салхины хурд 5 м/с
  • Жилийн дундаж хур тундасны нийлбэр 2 мм

Газар нутаг

Нийт газар нутгийн хэмжээ 255936 га.

 

ЭДИЙН ЗАСАГ

 

Сумын хэмжээнд нийт 35  аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж жилд  ÄÍÁ  2875.3 сая бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн 0,235 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.

Тус суманд “Чулуут интернейшнл” ÕÕÊ 15,0 тн жоншны баяжмал олдворлох,”Эсгий, эсгий урлалын холбоо” жилд дунджаар эсгий гутал  9380 хос, эсгий 17364ì “аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа эрхэлж байгаа нь тус сумын аж үйлдвэрийн бүтцэд томоохон нөлөө үзүүлж байна.

Сумын хэмжээгээр нийт 329817,9 толгой мал тоологдсон

Сумын хэмжээгээр жилд 358  га талбайд үр тариа, 18  га талбайд төмс, 5  га талбайд хүнсний ногоо, 700 га талбайд  малын ногоон тэжээлийн ургамал тариалж  198  тонн төмс, 34  тонн хүнсний ногоо, 5500  тонн тэжээлийн ургамал хураан авсан.

 

Мал эмнэлэг үржлийн тасаг нь 2010 оноос үйл ажиллагаа явуулж байна. Сумын хэмжээнд мал эмнэлэг үржлийн “Дэлгэрбаян-Уóë” ÕÕÊ ,”Дэлгэр -Ажнай” ÕÕÊ, “Дэлгэрбаян тал”ХХК,  ”Өүлэн эх” мал аж ахуй үржлийн хоршоо үйл ажиллагаа явуулдаг.

417 өрхийн  183.777 мянган толгой малд мал эмнэлэг үржлийн үйл ажиллагаа явуулж байна.Халдварт өвчний вакцинжуулалтанд 256637 толгой мал хамруулсан.

Мал эмнэлэг үржлийн тасагт машин, мотоцикл, мал эмнэлгүүд лабораторийн тоног төхөөрөмжөөр хангагдсан.

 

2017 онд

Тэмээ  705

Адуу  104349

Үхэр  73974

Хонь   100299

Ямаа  50490,0

Нийт 329817,9 толгой мал толуулсан.

 

Инженерийн дэд бүтэц                 

Зам тээвэр. Сумын газар нутаг дээгүүр хэвтээ тэнхлэгийн мянганы зам 30êì авто зам дайран өнгөрдөг. Багууд хоорондоо   шороон замаар холбогддог.

Цахилгаан хангамж. Сум нь òөв төвлөрсөн  эрчим хүчний системд холбогдсон. Сумын төв дээр 1968 онд баригдсан 110/35/10квт-ийн Дэд станцтай.

Ус хангамж. Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн 5  гүний худаг, цэнгэгжүүлэх төхөөрөмж, цэвэр усны 1.42км урт шугам хоолойãîîð  түгээж байна. Айл өрхүүд болон албан байгууллагууд гүний худгаас усны хангамж болон малын ундны усаа хангадаг.

 

Дулаан хангамж. Сумын төвд бага оворын 8  уурын зуух  ажиллаж байна.

Орон сууцны хангамж

Сумын хэмжээнд амины орон сууц, гэр сууц юм. 1968  онä  баригдсан 2 айлын нэг давхар 27 сууцтай. Сумын төвийн баруун зүүн талд гэр хороололтой.

Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж

Төрийн банк, ХААН банк үйл ажиллагаа явууддаг.

 

Боловсрол

Ерөнхий боловсролын 9  жилийн сургуулийн 9  бүлэгт 159  хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 5  иргэн суралцаж байна. 55 хүүхэд дотуур байранд сууж байна.Ñуурь боловсролын хамран сургалт 76  хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байгаа ба мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 1 багш хамрагдаж байна.

Ерөнхий боловсролын 9  жилийн сургуулийн 1  спорт зааланд спортын арга хэмжээ зохион байгуулж байна

Төрийн өмчийн “Од” хүүхдийн  цэцэрлэг нь 113 хүүхэд, 12 ажилтантай сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс ердийн бүлэгт 70  хүүхэд, гэр цэцэрлэгт Байдлаг багт 15, Галуут багт 15, явуулын сургалтанд 13  хүүхэд   хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 93  хувьд хүрсэн.

.

 

Эрүүл мэнд

Суманд улсын төсвийн 8  ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан  үйл ажиллагаа явуулж, 2  их эмч, 16  эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд  ажиллаж байна.1968 онд ашиглалтанд орсон. Тоосгон хийцтэй зориулалтын барилгатай, бага оврын нам даралтын халаалттай.

2012 онд нийт 2  хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 24, осол гэмтэл 12, халдварт өвчлөлийн  4  тохиолдол гарсан байна.Эмнэлгийн нарийн мэргэжлийн тоног төхөөрөмжөөр хангагдсан  сумын иргэдэд ЭХО, зүрхний цахилгаан бичлэг хийх, бариа засал, дүү, төөнүүр хийх, лабораториор 5-6 төрлийн шинжилгээ хийж байна. Үүнд: цус, шээсний шинжилгээ, ДОХ, БЗХӨ, тэмбүү, цагаан хорхойн илрүүлж элэгний В, С вирус илрүүлэх шинжилгээ хийж байна.

 

Соёлын төв

Соёлын төв нь 1930-аад онд улаан булан, гэр булан нэртэйгээр ажил үйлчилгээгээ эхэлсэн түүхтэй.1940-өөд онд клуб болж, концерт, жүжиг тоглох болж 1968 онд ЗХУ-ын хүч хөрөнгөөр 150 хүний суудалтай соёлын төвийн барилга баригдан ашиглалтанд орж 1991оноос соёлын төв болсноор хөдөлмөрчдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд зориулан төрөл бүрийн үйл ажиллагаа зохион байгуулан ажиллаж байна.Соёлын төв нь батлагдсан орон тоо 9 үүнээс Эрхлэгч, Номын санч, дуу хөгжмийн багш, бүжгийн багш үйлчлэгч, галч 4 нийт 9 орон тоогоор ажиллан иргэд хөдөлмөрчдөд соёл урлагаар үйлчилж, үйлчилгээний хүрээг өргөтгөн, хүртээмжийг нэмэгдүүлэх талаар анхаарч, үндэсний хөгжмийн зэмсэг, техник хэрэгсэл, гэрэлтүүлэг, тоног төхөөрөмжөөр хангагдан урлаг соёлын үйлчилгээ явуулах нөхцөл бололцоогоор хангагдан ажиллаж байна. 2019 онд ашиглалтанд орох Соёл спортын цогцолборын барилгыг “Төв тусгал” барилгын компани 2018 оны 6-р сараас эхлэн барилгын ажлыг эхлүүлэн одоогийн байдлаар барилгын явц 70% -тай явагдаж байна

Тус сум Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, 2  жижиг дэлгүүð,оёдолын 1, нийтийн халуун усны 1 цэг салангид үйл ажиллагаа эрхэлж байна.

 

Ажилгүйдэл, ядуурал

Суманд бүртгэлтэй ажилгүй иргэд 24 байгаагаас ажил идэвхтэй хайж байгаа 5 хүн  байна. Сумын иргэд өвлийн улиралд хувиараа эсгий, эсгий гутал хийж амьжиргаагаа залгуулдаг.

 

ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА

Хот байгуулалт, газрын харилцаа

Баяндэлгэр  сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй-үйлчилгээний үүрэг давамгайлсан тосгон юм.

Сумын төвийн суурьшлын бүс хүн амын механик өсөлтөөс шалтгаалан сүүлийн 4 жилийн хугацаанд 120-оор нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:

  • Орон сууц олон нийтийн бүс 154 га
  • Үйлдвэрлэлийн бүс 20 га
  • Ногоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс 400 га
  • Хөдөө аж ахуйн бүс 20 га
  • Зуслангийн бүс 400 га

Өнөөгийн байдлаар 1348 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 199.3 га газар өмчилж, 162 иргэн, аж ахуйн нэгж өвөлжөө, хаваржааны зориулалтаар 183.8 га газар, 189 иргэн, аж ахуйн нэгж зуслангийн зориулалтаар 17.02 га газар, 4 иргэн, аж ахуйн нэгж амралт, аялал жуулчлалын  зориулалтаар 14.5 га газар, 4 иргэн 3 аж ахуйн нэгж газар тариалангийн зориулалтаар 5194 га газар эзэмшиж байна.

 

СУМЫН ХӨГЖЛИЙН ЗОРИЛТ

 

Тус сум нь Хөдөө аж ахуй, мал аж ахуй,эсгий, эсгий гутал үйлдвэрлэгч сум болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:

  • Эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгож, хэрэглэгч сумаас үйлдвэрлэгч сум болох суурь нөхцлийг бүрдүүлэх
  • Ажлын байрыг 2,3 дахин нээгдүүлж, ажиллах хүчний байршлыг хүн амын суурьшил, гаүар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах
  • Нийгмийн дэд бүтэц,  Орон сууцны хангамжийн хувийг дээшлүүлэх

Сумын онцлог

Баяндэлгэр сум нь улсад “Эсгий гутал – Бамбагар цагаан” –аараа алдартай билээ. “Бамбагар цагаан эсгий гутал” нь тухайн орон нутагт 50 гаруй жил хийгдэж уламжлагдан, малчид арл иргэдийн сайшаал магтаалыг хүлээж ирсэн бүтээгдэхүүн билээ.

“Бамбагар цагаан гутал” нь улс, бүс, аймаг, сумын үзэсгэлэн худалдаанд тогтмол оролцож 1975онд Улсын чанарын алтан медаль, “Нэг сум-Нэг бүтээгдэхүүн” үзэсгэлэн худалдаанаас 2005 онд мөнгөн медаль, 2006 онд алтан медалиар шагнагдсан. Мөн аймгийн брэнд бүтээгдэхүүнээр тус тус шалгарч байсан.

Төв аймгийн “Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах” нийгэмлэгээс “ Хэрэглэгчийн баталгаат бүтээгдэхүүн” алтан медаль, Төвийн бүсийн брэнд бүтээгдэхүүнээр шалгарч БАТЛАМЖ “Enterpreneur- 2009” Entepreneur -2009” оролцож “Оны шилдэг бизнес эрхлэгч”- ээр шалгарч эсгий, эсгий урлалын холбооныхоо тугийг Аж үйлдвэрийн танхимын гадаа мандуулсан билээ. Одоогоор эсгий, эсгий урлалын холбоогоор 65 гаруй гишүүн бөгөөд жилд 45000 ì эсгий, 12000 ширхэг хос эсгий гутал үйлдвэрлэж зах зээлд борлуулдаг.

Сумаас “Улсын сайн малчин “7 төрөн гарсан. Үүнд:

Х.Магсар  /Монгол Улсын Гавъат Малчин  /

Г.Бадам /Улсын сайн малчин /

Л.Дамба  / Улсын сайн малчин/

Д.Очирбат /Улсын сайн малчин/

Х.Занданлхагва/Улсын сайн малчин

С.Зул /Улсын сайн малчин

Б.Энх-Амгалан /Улсын сайн малчин/

            Өндөр дов      

Энэхүү туурь нь Их, Бага Гүн, Аягын нууруудын дунд оршино. 1925 онд Оросын эрдэмтэн С.Я.Владимирцов, Б.Б.Барадий нар Бага Хэнтий буюу, Хэрлэнгийн  Тэрэлж болон Их, Бага хоёр Гүн нуурын орчим газар археологийн хайгуул шинжилгээ хийж эртнийхот суурины үлдэгдэл хоёрыг илрүүлжээ. 1952 онд Х.Пэрлээ Өндөр довыг бгаа зэрэг малтаж уг хотын туурийн тодорхойлолт, малтлагын дэвсгэр зургийг үлдээжээ. Малталт хийх үед Өндөр довын эргэн тойронд дагтаршуулсан хэрэмтэй, хэрмийн дээр харуул манааны байр байсны ор бололтой овгор, хэрмийн төв дунд том дөрвөлжин барилга байжээ.

Хэрмийг эрдэмтэд Хүннүгийн үед зарим нь XII-XIY зууны үеийн хот суурины дурсгал гэж үздэг ба түүхэн олдвор аж ахуй үйл ажиллагаанд өртөн улам бүр сүйрсээр байгаа тул түүнийг нэн тэргүүнд улсын хамгаалалтанд авч судлан шинжлэх шаардлагатай байна. Туурийн хэмжээ 410*420 ì талбайтай, 1.2-1.5 ì өндөртэй,4-5 ì-ийн урттай юм.

 

Буган хөшөө 

 

                Хүннүгийн үе буюу Ìݪ 209 оны Буган хөшөө болон эртний булш хиргэсүүр энд хадгалагдан үлдсэн байна. Энэхүү Буган хөшөө нь “Талын нүүдэлчин” жуулчны баазаас холгүй Хэрлэн голын эрэг дээр байрладаг. Буган хөшөөий өндөр ойролцоогоор 120 см, өргөн нь 50-60см орчим байна. Хөшөөн дээр зураг дүрслэл, үсэг олон байх боловч үүнийг тусгайлан судалсан зүйл хараахан байхгүй.

 

Их зохиолч Д.Нацагдоржийн төрсөн гэрийн буурь

Монголын шинэ үеийн уран зохиолыг үндэслэгч их зохиолч Дашдоржийн Нацагдорж 1906 онд хуучин Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу эдүүгээгийн Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Гүн Галуутайн Аягын аманд төржээ. Д.Нацагдорж нь ЗХУ болон Герман улсад суралцаж, өрнөдийн соёлын өв сантай гүнзгий танилцсан тэр үеийн шилдэг сэхээтэн байжээ.

Д.Нацагдорж “Учиртай гурван толгой” дуурь, “Миний нутаг”, “Од” зэрэг олон шүлэг найраг, “Хуучин хүү”, “Цагаан сар ба хар нулимс”, “Харанхуй хад” зэрэг өгүүлэгүүдээрээ ихэд алдаршсан. Д.Нацагдоржийн зохиол гадаадын олон хэлнээ орчуулагдсанаас гадна түүвэр зохиол нь Орос, Энэтхэг, Герман зэрэг олон оронд хэвлэгдэн гарсан. Их зохиолч маань түүх болоод эх орныхоо газар нутгийн талаар асар өндөр мэдлэгтэй, төрсөн нутаг орондоо чинхүү найртай хүн байжээ. Тэрээр алдарт “Миний нутаг” шүлэгтээ Гүн галуутайн байгалийн төрх байдал төдийгүй уул усных нь нэрийг хүртэл мөнхлөн үлдээсэн байдаг.

…..Салхины үзүүрт найгасан соргог нарийн ногоотой

Саруул талд яралзсан сонин янзын зэрэглээтэй

Сайн эрс цугларсан байц бэрх газартай

Сүлд тахилга улирсан сүмбэр их овоотой

гэдэг бадагт аргаль, угалз бэлчсэн Байц, Бэрх уулсын нэр багтсан байдаг

….Хөвсгөл Увс, Буйрын гүн цэнхэр нуурууд

Хүн малын ундаа болсон тойром бүрд уснууд

гэсэн бадагт ховор шувуудын жаргалын орон Их гүн, Бага гүн, Аягын бүрд нэрийг оруулсан байдаг. Д.Нацагдоржийн төрсөн нутгийн буурийг Аягын аманд 1981 оны 10 сарыэ 28-ны өдөр анх дурсгалын хөшөө самбар босгож, 2006 онд их зохиолчийн мэндэлсний 100 жилийн ойгоор сэргээн тохижуулсан.

 

Дэлхийн улаан номонд орсон ховор зүйлүүд болох аргаль, угалз, цэн тогоруу, цагаан тогоруу зэрэг нэн ховор амьтад болон шувууд манай суманд байдаг.

Байц уул нь далайн төвшнөөс дээш 1641 ì-ò оршдог бөгөөд манай оронд ховордсон аргаль, угалз идээшин амьдарлаг гол байршил нутаг. Монголын их талтай хаяа нийлэн залгадаг Гүн галуутайн их талд 1950-иад цагаан зээр хэдэн зуун мянгаараа сүрэглэн байдаг байсан бол эдүгээ 100 орчим зээр Ширээ ухаа орчим байнга нутагшин үлдсэн байдаг.

Нэн ховор зүйл болох Сибирийн цагаан тогоруу дамжин өнгөрдөг дэлхийн “Онцгой нууруудын жагсаалт”-нд “Аяга” нуур орсон байдаг. Гангар хүн, Хондон ангир, Реликт цахлай, хээрийн галуу зэрэг олон зүйлийн усны шувуудын амьдрах таатай орчин болсон Хэрлэн голд тул, зэвэг, хадран, цурхай, булуу цагаан, Амар мөрний цулбуурт, алгана зэрэг олон загастай. Монголын хамгийн урт ба 4 том голын нэг юм.

Зэгс, намаг, хөлгүй ус бүхий “Цэнгийн бүрд” нь цэн тогорууны өндөглөж идээшилдэг гол амьдрах орчин. Хошуу галуу, усны цагаан сүүлт бүргэд зэрэг усны шувуудын диваажин юм.

Дотрын элдэв өвчин эмгэг, ходоодонд сайн “Шар булаг”-ийн рашаан нь Байдлаг багийн нутагт орших Галттай булнайд байдаг.