ИТХ-ын дарга

Мэндчилгээ

Эрхэм та бүхэнтэй цахим интернетийн орчинд уулзаж байгаадаа нэн таатай байгаагаа илэрхийлэхийн  ялдамд их зохиолч Д.Нацагдорж, олимпийн аварга Э.Бадар-Ууган зэрэг алдар суутнуудын өлгий Баяндэлгэр нутгийн зон олны чин сэтгэлийн мэндчилгээг уламжилъя.

Баяндэлгэр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 15 төлөөлөгчтэй үйл ажиллагаагаа явуулж сум орныхоо хөгжил цэцэглэлтийн бодлого шийдвэрийг батлан хэрэгжүүлэх, хэрэгжилтэнд хяналт тавих, иргэдийнхээ эрүүл аюулгүй  орчинд ажиллаж амьдрах, хүүхэд залуучуудынхаа сурч боловсрох таатай нөхцлийг бүрдүүлэхэд онцгойлон анхаарч ирлээ. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бол иргэдийнхээ итгэл найдварыг хүлээж сонгогдсон төлөөллийн байгууллага болохын хувьд төлөөлөгчид бид намчирхах улстөржих явдлаас ангид байж сонгогчдынхоо итгэлийг хөсөрдүүлэлгүй гагцхүү сум орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө нэгэн  сэтгэлээр ажиллаж зохих үр дүнд явааг тэмдэглэхэд таатай байна.

Та бүхэн манай сайтад тухлаж Баяндэлгэрчүүдийн үүх түүх, үйл хэрэг, үйлс бүтээлтэй танилцан санал сэтгэгдлээ үлдээнэ гэдэгт итгэж байна.

Та бүхэнд эрүүл энх сайн сйахныг хүсэн ерөөе.

 

Баяндэлгэр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын

дарга Бумбаагийн Байгалмаа