ИТХ

Сумын ИТХ нь 15 төлөөлөгчтэй 4 жилийн хугацаатай сонгогддог иргэдийн төлөөллийн байгууллага юм.

1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр батлагдсан шинэ үндсэн хуулийн дагуу

“Монгол улсын Засаг ахиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирлагын тухай  хууль”-ийн дагуу сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхны сонгууль 1992 оны 9 дүгээр сард улс даяар явагдаж сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /ИТХ/ 1992 оны 10 дугаар сард анх байгуулагдсан байна. 1992-1996 онд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн даргаар /орон тооны бус/ Д.Пионер, Б.Даваадорж  нар сонгогдон ажиллаж байжээ.

Сумын ИТХ байгуулагдсан цагаасаа сумынхаа нийгмийн хөгжлийн бүх хүрээг хамарсан, эрх зүйн үндэслэлтэй нутгийн иргэдийн эрх ашгийг хангасан бодлого, шийдвэр, дүрэм журмыг боловсруулан баталж, орон нутгийн тогтвортой хөгжлийг хангах зорилт тавин ажиллаж байна.

2016 оны сонгуулийн үр дүнгээр ИТХ-ын даргаар Бумбаагийн Байгалмаа, тэргүүлэгчдээр Баатарын Алтансүх Засаг даргын орлогч /, Василийн Батдорж / “Шувуун саарал” уяачдын холбооны тэргүүн / , Мэндсайханы Баярсайхан / Байдлаг багийн засаг дарга/,  Ёндонгийн Өөдөсбаяр /ЭМТ-ийн эмийн санч/ нар сонгогдон ажиллаж байна. ИТХ-ын төлөөлөгчид: Гочоогийн Баасанжав / Сумын засаг дарга /, Ёндонгийн Батхуяг / ИТХ-ын Нарийн бичгийн дарга /, Тангадын Баянжаргал / Галуут багийн засаг дарга /, Мажигсүрэнгийн Болдбаатар, Сэдэдийн Буянбаатар /эмч/, Занданлхагвын Дэлгэрцэцэг /ХААН банкны салбарын эрхлэгч/, Гүрбазарын Өсөхжаргал /малчин/, Диваагийн Пионер /малын эмч/, Дуламсүрэнгийн Цэрэнлхам /эмч/, Цэрэндашын Энхтүвшин.

Сумын ИТХ-нь хуралдаанаар хэлэлцэх асуудлыг урьдчилан бэлтгэх, санал дүгнэлт гаргах, хурлын тогтоол шийдвэрийн биелэлтийг хянан шалгах чиг үүрэг бүхий ажлын 4 хороог байгуулж хурлын тэргүүлэгчдээр ахлуулан ажиллаж байна. Үүнд:

  1. Төсөв санхүү эдийн засаг, дэд бүтцийн бодлогын хороо – Дарга: М.Баярсайхан
  2. Нийгмийн бодлогын хороо – Дарга: Б.Алтансүх
  3. Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн бодлогын хороо – Дарга: В.Батдорж
  4. Хууль хяналт, шийдвэрийн биелэлтийн бодлогын хороо – Дарга: Ё.Өөдөсбаяр.

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй бөгөөд сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах, тайланг хэлэлцэж үйл ажиллагаанд нь үнэлэлт, дүгнэлт өгөх; нутаг дэвсгэрийн хөгжлийн дунд хугацааны бодлого,  жилийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах, тэдгээрт нэмэлт, өөрчлөлт оруулах, төсөв, өмч хөрөнгө, газар нутгийн бүрэн бүтэн байдал, байгал хамгаалал, иргэдийн эрүүл аюулгүй орчин амьдрах эрхтэй холбогдсон шийдвэрүүдийг хууль эрх зүйн хүрээнд батлан хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллаж байна.