Засаг дарга

Мэндчилгээ

    Дутуу юмгүй бүрэн, дундуур юмгүй дүүрэн нэр нь хүртэл баян – Баяндэлгэр нутгийнхаа нийт иргэд, сумтайгаа ажил үйлсээрээ холбогдсон бүх хүмүүст чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

Баяндэлгэр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг дарга, ЗДТГ сумынхаа ард иргэдийн амьжиргааны чанарыг дээшлүүлэх, эдийн засаг, нийгмийн хөгжлийг хангах, Засгийн газар, аймаг, сумаас дэвшүүлж буй бодлогыг хэрэгжүүлэх талаар санаачлагатай ажиллаж, иргэдийнхээ оролцоонд тулгуурлан сумынхаа хөгжлийг түргэтгэх талаар анхааран ажиллаж байна.

Иргэд Та бүхэн маань сэтгэл нийлсэн хамтын ажиллагаагаараа өөрсдийн ахуй амьдрал, сум орон нутгийхаа хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж байгаад ялангуяа нийтийн эзэмшлийн зам талбайг тохижуулахад, нийгмийн салбаруудад тоног төхөөрөмж, тохижилтонд  хөрөнгө, сэтгэл зүтгэлээ зориулж ажилласан ААН, иргэд, малчид, төрийн албан хаагч та бүхэндээ гүнээ талархаж байна.

Төв нутгийнхандаа үйлс ажил нь бүтэмжтэй байж шинэ эрч хүчээр хамтран ажиллахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Та сумынхаа хөгжлийн төлөө үнэтэй санал бодлоо чөлөөтэй илэрхийлж бидэнтэй хамтран ажиллаарай.

Баяндэлгэр нутгийн маань хөгжил цэцэглэлт өргөн дэлгэр байж, ард иргэдийн маань амьдрал ахуй өдрөөс өдөрт дэвжин дээшлэхийн ерөөл дэвшүүлье.