Алдартнууд

ГУНГААГИЙН БАДАМ

Монгол улсын сайн малчин Гунгаагийн бадам 1944 онд Баяндэлгэр суманд төрсөн. 1960 онд Архустын сургууль комбинатад трактор комбайны курс төгсөөд сумандаа тракторчноор ажиллаж байгаад 1963 оноос “Хэрлэн баян” нэгдэлд орж ажил аьдралын гараагаа эхэлсэн. 1964 онд Бямбаын Даваасүрэнтэй гэр бүл болж сумынхаа хэмжээнд 10 өрхийг малжуулснаас гадна үр хүүхдүүддээ мал маллах аргад сурган мал маллах аргаа өвлүүлэнсний ачаар 5 хүүхэд нь мянгат малчин болсон.

Тэрээр цаг тухай үед нутгаа зөв сонгон отор нүүдэл хийдэг, хадлан тэжээл сайн бэлдэж малын тарга хүчигй алдуулахгүй онд оруулан төл хүлээн авах бэлтгэл ажлыг сайн хийж байснаар төлийн хорогдол бага, малын тоо толгой жил бүр үлэмж нэмэгдүүлдэг нь уг малчны амжилтын нэгээхэн хэсэг юм. Түүний хөдөлмөр бүтээлийг төр засгаас үнэлж Алтангадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, АХ-ын 60,70,80,90 жилийн ойн медалиудаар шагнагдсанаас гадна 1986 онд улсын аварга малчин болсон. Мөн Аймгийн хүндэт тэмдэгээр шагнагдаж, Аймгийн аварга малчин 2 удаа, аймаг сумын депутатаар 3 удаа сонгогдож байсан. Энэ 2 буурал нь манай сумын мал маллагааны арвин туршлагатай алдар хүндтэй, төр түмэндээ хүндлэгдсэн хүмүүс юм.

 

ХУЛГАРЫН ЗАНДАНЛХАГВА

Монгол улсын сайн малчин Хулгарын Занданлхагва 1957 онд Говь-Алтай аймгийн Тонхил суманд төрсөн. Гэргий Пэрэнлэйн Жаргал нь Баяндэлгэрийн уугуул. Энэ гэр бүлийнхэн 1993 оноос мал маллаж 1996 онд сумын, 1997 онд аймгийн аварга болсон.

Х.Занданлхагва Төв аймгийн Баяндэлгэр сумын дунд сургуульд 7-р анги төгсөөд МХЗЭ-ийн илгээлтээр мал аж ахуйд гарч Хэрлэнбаян нэгдлийн хоньчин болсноор ажил хөдөлмөрийн гараагаа эхэлжээ.

Тэрээр 1975-1978 онд цэргийн алба хаасан. 1979 онд сумын аварга хадланчаар шалгарч байжээ. Цэргийн алба хааж байхдаа жолоочийн мэргэжил эзэмшиж 1979 оноос мал эмнэлгийн эмчилгээ тэжээлийн цэгийн жолооч болж 1990 он хүртэл ажиллаад нэгдэл хуваагдсаны дараа 1993 он хүртэл Хэрлэнбаян компанийн даргын жолоочоор ажиллажээ.

Х.Занданлхагва 2008 онд улсын сайн малчин болсон. 2012 онд хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагджээ.

САНЖААЖАВЫН ЗУЛ

Монгол улсын сайн малчин Зул 1949 онд Өвөрхангай аймгийн Сант суманд төрсөн. 1965 онд Улаанбаатар хотын 22 дугаар сургууль, Политехникумд сурч байгаад төрсөн нутагтаа мал маллаж байгаад 1969 онд цэрэгт татагдан цэргийн албыг хаажээ.  1981 онд Төв аймгийн баяндэлгэр суманд шилжин ирж Хэрлэнбаян нэгдэлд элсэн 1990 он хүртэл ажилласан. 1991 онд өмч хувьчлалаар 150 толгой мал авч 1996 онд мянгат малчин болжээ.

С.Зул нь мал маллагааны  бэлчээрийн уламжлалт   арга барилын зэрэгцээгээр зах зээлийн нөхцөлд мал аж ахуйг эрхлэх арга ухааныг эзэмшиж , малынхаа үүлдэр угсааг сайжруулж нэгжээс авах ашиг шимийг нэмэгдүүлж  хязгаарлагдмал бэлчээрийг улирлын нарийн хуваарьтай зөв зүйтэй ашиглах , малын хашаа , саравчаа байнга засварлан  тордож малынхаа усны хангамжийг найдвартай байлгахад анхаардаг. Үүний тулд ашиглах боломжгүй болсон  худгийг хувийнхаа 2 сая төгрөгөөр засварлаж бэлчээртýý  хамаарах 2 булгийн эхийг хашин хамгаалах зэрэг үр дүнтэй ажлуудыг хийжээ .

Малынхаа үүлдэр угсааг сайжруулахаар хувиасаа сүүлийн жилүүдэд нийт 20 сая төгрөгийн хөрөнгө зарцуулж Дорнодын талын улаан үүлдрийн 1 бух 5 гунж , Сүхбаатарын “Баяндэлгэр “ ийн 2 ухна “ Баянцагаан” омгийн 2 хуц , сумынхаа  нутгийн шилмэл омгийн  2 хуц , 1 азрага , 4 ухна худалдан авч сүргээ сэлбэсний үр дүнд малынх нь чанар эрс сайжирч  С.Зулын өрхийн орлого байнга өсч ирсэн байна.  Мөн цус сэлбэсэн цөм сүргээсээ нутгиийнхаа 10 малчинд 1 бух , 5 хуц , 2 ухныг малынх нь чанарыг сайжруулахад нь зориулан   өгсөн байна .

Багануур дүүрэгтэй хил залгаа байршилтай, сумынхаа харьцангуй олон  тооны малтай,  нягтрал ихтэй  талхлагдсан бэлчээрийг зөв ашиглах талаар их санаачлага гарган ажиллаж байна.

С. Зул нь аж ахуйгаа суурийн зохион байгуулалтанд оруулж хонио эр сувай, хурга, төллөх хонины зэрэг төрлөөр нь ялган тус тусад нь нэг малчин өрхөд хариуцуулан нийт 3 өрхийн 6 иргэнийг ажлын байраар ханган цалинжуулдаг

Тэрээр өөрийн арга барилаа залуу малчдад эзэмшүүлж тэднийг малжуулахад  хувь нэмрээ оруулж сүүлийн 3 жилд нийт 7 өрхөд бүгд 639 толгой малыг үнэ төлбөргүй  өгч тусалсан нь одоо өсч үржин эдгээр өрхүүд тогтвортой мал аж ахуй эрхлэн аж амьдралаа залгуулж байна.

С. Зул нь сум орны цаг үеийн зорилтыг хэрэгжүүлэх , төсвийн байгууллагуудын   үйл ажиллагааг хэвийн явуулахад   хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлж сумынхаа сургуулийн 60 жилийн ойгоор 30 толгой мал , 500 мянган төгрөг хандивласан нь одоо багш нарын болон дотуур байрны хүүхдийн хүнсний хэрэгцээг хангах , “ Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд үр ашгаа өгсөөр байна

Мөн сумын хүүхдийн цэцэрлэгтэй байнга  хамтран ажиллаж цэцэрлэгийн материаллаг баазыг сайжруулах болон байрны засварт зориулан 100,0 мянган  төгрөг, 10 хургатай хонь , мөн Эрүүл мэндийн төвийн эмчлүүлэгчдийн хоол хүнсэнд зориулж 10 хургатай хонь тус тус  хандивласан байна .

С. Зул нь мал сүргээ төлөөр нь тогтвортой өсгөж  1995, 1996 онд “Сумын  аврага “ малчин ,1997 онд мал сүргийнхээ тоо толгойг   өсгөн ашиг шимийг нэмэгдүүлж сум орны өмнө тулгамдсан зорилтыг хэрэгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж “ Аймгийн сайн малчин” цолоор ,мөн Ардын хувьсгалын 70,80 90 жилийн ойн медаль ,1998 онд Аймгийн засаг даргын “Хүндэт жуух бичиг” ,2011 онд Àéìãèéí çàñàã äàðãûí “Õ¿íäýò òýìäýã”-ýýð   шагнагдаж 2012 онд Монгол улсын сайн малчины болзол ханган шалгарлаа.

С.Зул нь мал маллагааны  бэлчээрийн уламжлалт   арга барилын зэрэгцээгээр зах зээлийн нөхцөлд мал аж ахуйг эрхлэх арга ухааныг эзэмшиж , малынхаа үүлдэр угсааг сайжруулж нэгжээс авах ашиг шимийг нэмэгдүүлж  хязгаарлагдмал бэлчээрийг улирлын нарийн хуваарьтай зөв зүйтэй ашиглах , малын хашаа , саравчаа байнга засварлан  тордож малынхаа усны хангамжийг найдвартай байлгахад анхаардаг. Үүний тулд ашиглах боломжгүй болсон  худгийг хувийнхаа 2 сая төгрөгөөр засварлаж бэлчээртýý  хамаарах 2 булгийн эхийг хашин хамгаалах зэрэг үр дүнтэй ажлуудыг хийжээ .

Малынхаа үүлдэр угсааг сайжруулахаар хувиасаа сүүлийн жилүүдэд нийт 20 сая төгрөгийн хөрөнгө зарцуулж Дорнодын талын улаан үүлдрийн 1 бух 5 гунж , Сүхбаатарын “Баяндэлгэр “ ийн 2 ухна “ Баянцагаан” омгийн 2 хуц , сумынхаа  нутгийн шилмэл омгийн  2 хуц , 1 азрага , 4 ухна худалдан авч сүргээ сэлбэсний үр дүнд малынх нь чанар эрс сайжирч  С.Зулын өрхийн орлого байнга өсч ирсэн байна.  Мөн цус сэлбэсэн цөм сүргээсээ нутгиийнхаа 10 малчинд 1 бух , 5 хуц , 2 ухныг малынх нь чанарыг сайжруулахад нь зориулан   өгсөн байна .

Багануур дүүрэгтэй хил залгаа байршилтай, сумынхаа харьцангуй олон  тооны малтай,  нягтрал ихтэй  талхлагдсан бэлчээрийг зөв ашиглах талаар их санаачлага гарган ажиллаж байна.

С. Зул нь аж ахуйгаа суурийн зохион байгуулалтанд оруулж хонио эр сувай, хурга, төллөх хонины зэрэг төрлөөр нь ялган тус тусад нь нэг малчин өрхөд хариуцуулан нийт 3 өрхийн 6 иргэнийг ажлын байраар ханган цалинжуулдаг

Тэрээр өөрийн арга барилаа залуу малчдад эзэмшүүлж тэднийг малжуулахад  хувь нэмрээ оруулж сүүлийн 3 жилд нийт 7 өрхөд бүгд 639 толгой малыг үнэ төлбөргүй  өгч тусалсан нь одоо өсч үржин эдгээр өрхүүд тогтвортой мал аж ахуй эрхлэн аж амьдралаа залгуулж байна.

С. Зул нь сум орны цаг үеийн зорилтыг хэрэгжүүлэх , төсвийн байгууллагуудын   үйл ажиллагааг хэвийн явуулахад   хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлж сумынхаа сургуулийн 60 жилийн ойгоор 30 толгой мал , 500 мянган төгрөг хандивласан нь одоо багш нарын болон дотуур байрны хүүхдийн хүнсний хэрэгцээг хангах , “ Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд үр ашгаа өгсөөр байна

Мөн сумын хүүхдийн цэцэрлэгтэй байнга  хамтран ажиллаж цэцэрлэгийн материаллаг баазыг сайжруулах болон байрны засварт зориулан 100,0 мянган  төгрөг, 10 хургатай хонь , мөн Эрүүл мэндийн төвийн эмчлүүлэгчдийн хоол хүнсэнд зориулж 10 хургатай хонь тус тус  хандивласан байна .

С. Зул нь мал сүргээ төлөөр нь тогтвортой өсгөж  1995, 1996 онд “Сумын  аврага “ малчин ,1997 онд мал сүргийнхээ тоо толгойг   өсгөн ашиг шимийг нэмэгдүүлж сум орны өмнө тулгамдсан зорилтыг хэрэгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж “ Аймгийн сайн малчин” цолоор ,мөн Ардын хувьсгалын 70,80 90 жилийн ойн медаль ,1998 онд Аймгийн засаг даргын “Хүндэт жуух бичиг” ,2011 онд Аймгийн засаг даргын хүндэт тэмдэгээр   шагнагдаж 2012 онд Монгол улсын сайн малчины болзол ханган шалгарлаа.

ДУЛАМЫН ОЧИРБАТ

1955 онд Говь-Алтай аймгийн Тонхил суманд төрсөн. 1969 онд эцэг эхийн хамт манай суманд шилжин ирж 1971 онд “Хэрлэн баян” нэгдэлд гишүүнээр элсэн, улаан халзан үнээ нутагшуулахаар ажиллаж байсан Гомбодорж гэдэг хүний тоо бүртгэгчээр ажил хөдөлмөрийн гараагаа эхэлжээ. 1978 онд нэгэн насны хань Ц.Цэрэнпагматай гэр бүл болж хөдөө мал маллахаар гарснаас хойш эдүгээг хүртэл мал аж ахуйн үйлдвэрлэлд ажиллаж байна. 1991 оноос Ардын аж ахуйтан болж 2003 онд “Улсын сайн малчин” алдарыг хүртэж 2009 онд “Алтан гадас” одонгоор шагнагдсан.  Аймгийн депутатаар 3 удаа сонгогдож байсан.

ЛУВСАНЖАВЫН ДАМБА

Дамба 1942 онд Өвөрхангай аймгийн Өлзийт суманд төрсөн. 1962-1965 онд цэргийн алба хаагаад 1980 онд “Хэрлэн баян- нэгдэлд шилжин ирж суурьшин МАА салбарт 50 гаруй жил үр бүтээлтэй ажиллаж байна. Энэ хугацаанд сумын аварга 3 удаа, аймгийн аварга 2 удаа болсон, 2007 онд улсын сайн малчин болсон. Ах-ын 70,80 жилийн ойн медаль, 1993 онд Яамны жуух, Засгийн газрын хүндэт үнэмлэхээр тус тус шагнагдсан. Мал маллах хугацаандаа өөрийн хүүхдүүд болон нийт 6 өрхийг малжуулсан манай сумын мал маллагааны арвин их тугшлагатай, алдар хүнд тэргүүний ахмад малчдын нэг юм.

 

ХООХНОГЫН МАГСАР

1940 онд Баян-Өлгий аймгийн Булган суманд төрсөн. МАА-н салбарт 50 гаруй жил үр бүтээлтэй ажиллаж байна.

Мал маллагааны арвин их туршлагатай, залуу малчдад арга туршлагаа эзэмшүүлж байнга анхаарал тавьж үлгэр жишээ болж явдаг ахмад юм.Тэрээр Хөдөлмөрийн гавъяаны улаан тугын одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, АХ-ын 60,70,80,90 жилийн ойн медалиар шагнагдаж байсан. Сумын аварга малчнаар 5 удаа шалгарч байсан, 6 өрхийг малжуулан 3 туслах малчныг ажлын түр байраар хангаснаас гадна 1993 онд мянгат малчин болсон.

ЭНХБАТЫН БАДАР-УУГАН

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Энхбатын Бадар-Ууган 1985 оны зургадугаар сарын 3-нд Улаанбаатар хотод төрсөн. 1998 оноос спортын замналаас эхлүүлсэн тэрбээр Бээжингийн олимпийн наадмаас эх орондоо аваргын алтан медаль авчирсан, Монголын шилдэг тамирчдын нэг билээ. Тэрбээр Нийслэлийн 97 дугаар дунд сургуулийг төгссөн. Эхнэр, хоёр охины хамт амьдардаг. Үндэсний шигшээ багийн тамирчин.

Амжилтын товчоон:

  • 2008 онд Олимпод анх удаагаа оролцож, Монголын түүхэнд анх удаа боксын төрлөөр Олимпийн алтан медаль хүртсэн.
  • 2007 онд Чикаго хотод болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн.
  • 2007 оны Ази тивийн аварга
  • 2007 оны улсын аварга
  • 2006 оны Оюутны дэлхийн аварга
  • 2006 Азийн наадмын хүрэл медальт
  • Герман улсад болдог “Химийн цом” тэмцээний аварга
  • 2007, 2008 оны Монголын шилдэг тамирчин
  • 2008 оны Дэлхийн шилдэг эрэгтэй боксчноор шалгарсан

 

ДАШДОРЖИЙН НАЦАГДОРЖ

Дашдоржийн НАЦАГДОРЖ-ийн намтрын товчоон

(1906-1937)

1906 оны 11 дүгээр сарын 17

Монголын шинэ үеиийн утга зохиолыг үндэслэгч Дашдоржийн Нацагдорж хуучин Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу одоогийн Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг  Гүнгалуутайн «Аяга» гэдэг газар хохь тайж Дашдоржийн гэр бүлд төржээ.

1911 онд

Д.Нацагдоржийн өвөг эцэг Цэрэндорж (дөтгөөр зэрэг тайж) нэг үе харьяат хошууны захирагч яваад нас баржээ.

1911 оны үеэр 

Д.Нацагдоржийн эцэг Дашдорж, Цэргийн Яаманд орж бичээчээр ажиллажээ.

1913 онд

Д.Нацагдоржийн эх Ц.Пагма, түүнийг долоон настай байхад нь нас нөгчжээ.

1914 онд 

Ц.Дашдорж, хүү Нацагдоржийнхоо хамтаар Нийслэл хүрээнд ирж шилжин суурьшсан ажээ.

1915 онд

Эцэг нь Д.Нацагдоржийг есөн нас хүрмэгц Их хүрээний Алтангэрэл гэдэг хүнд шавь оруулан бичиг заалгажээ. Энэ үед Д.Нацагдорж монгол бичгийн тодорхой уншиж, сайн бичдэг  болсон бөгөөд эртний сургаал бичиг болох «Зүрхэн тольт», «Элдэв тайлбар толь бичиг», «Хав муур хулгана гурвын үлгэр», «Хоёр загалын тууж», «Оюун түлхүүр» зэрэг монгол хэл,уран  зохиолын түүхтэй холбогдох ном дэвтрүүдийг судалж ертөнцийг харах, амьдралыг танин мэдэх билгийн нүдээ нээжээ.

1917 онд

Д.Нацагдорж Автономитын цэргийн яаманд эцэг Дашдоржийн дэргэд тал бичээчийн ажил хийж, төдөлгүй жинхэлжээ.

1918 онд  

Тэр үеийн Дархан чин ван хошууны хүн ам, мал хөрөнгийн тооллогын дансанд Ц.Дашдоржийн ам бүл бүртгэгдсэн байна. Хүн амын дансанд Ц.Дашдоржийг нас 34, хөвгүүн Нацагдорж нас 13, өрх нэг, ам хоёр, адуу, тэмээ үгүй, үхэр 4, хонь 21  тэйгээр бүртгэгджээ.

1918 оны сүүлчээр

Д.Нацагдорж Цэргийн яамнаа бичээчийн албан хаажээ.

1919 оны өвлийн тэргүүн сар

Цэргийн яамнаас түүний (Дашдоржийн) хөвгүүн Нацагдоржийг харьяат яамны албан хэрэгт сайнаар зүтгэсэн (эцгийн) гавьяаг шилжүүлэн хөхүүлэхийг эн тэргүүн зэрэгт шагнажээ.

1921 оны эхээр

Д.Нацагдорж, Цэргийн явдлын яамны оролсон туслах түшмэл, Бүх цэргийн жанжин, Д.Сүхбаатарын гарын түшмэлээр дэвшин ажиллажээ.

1921 оны 8 дугаар сарын 20

Монгол улсын түүхэнд хобогдох Итали улсын жуулчин Марко Пологийн төв ази ба Дундад улсад аялан явсан хураангуй зохиолыг орчуулсан шагналыг Гэгээрүүлэх яамнаас тогтоосон ханшаар Д.Нацагдоржид олгохыг хүссэн соёл, боловсролын ангийн эрхлэгчийн бичиг гарчээ.

1921 оны 7 дугаар сар

Д.Нацагдорж, Ардын засгийн Цэргийн явдлын яаманд бичээч, Дайчлан бүртгэх хэлтэст туслах туслах түшмэлээр ажиллаж байв.

1922 оны эхэн үед

Монгол улсын бүх цэргийн зөвлөлийн нарийн бичгийн даргын тушаалд томилогдон  ажиллажээ. Д.Нацагдорж, Цэргийн явдлын яамны дэргэдэх Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн «Жавхланг бадруулагч» нарийн бичгийн даргаар сонгогджээ. Басхүү Д.Нацагдорж нь жүжгийн анхны дугуйлан байгуулахад идэвхийлэн оролцсон ажгуу. Тэрээр «Залуучуудын жүжиглэлийн тухай» гэсэн өгүүлэл бичсэн нь «Уриа» сонины арван тавдугаарт нийтлэгджээ.

1922 оны 3 дугаар сарын 28

“Монгол ший” гэдгийг анх удаа сонирхуулжээ. Энэ бол «Ойрхи цагийн товч түүх» гэдэг хувьсгалын анхны хувьсгалт жүжиг байсан бололтой. Түүнд Д.Нацагдорж оролцон тоглож байсан  төдийгүй уг жүжгийг зохион найруулалцаж явжээ.

1922 оны 4 дүгээр сарын 29-нөөс

Намын Төв Хорооны Тэргүүлэгчдийн арван гуравдугаар хурлаар Д.Нацагдоржийг Намын Төв  Хорооны Туслах түшмэл, зохион байгуулах хэлтсийн эрхлэгчийн албан тушаалд томилон  ажиллуулсан байна.

1922 оны 4 дүгээр сарын үед

Д.Нацагдоржийг Москва хотноо Дорно дахины хөдөлмөрчдийн коммунист их сургуульд суралцуулахаар шийдвэрлэсэн боловч хожимдсн байна.

1922 оны 5 дугаар сарын 2

Намын Төв Хорооноос Цэргийн яаманд явуулсан 135 тоот бичигт Намын Төв Хорооны 13 дугаар хурлаар Д.Нацагдоржийг Намын Төв Хороонд ажиллуулахаар болсныг мэдэгджээ.

1922 оны дунд үеэр

Монгол Ардын намд гишүүнээр элсчээ. МАХН-ын Төв хорооны хариуцлагатай ажлыг хавсрах  буюу дагнах замаар хийж  байв.

1922 оны 5 дугаар сарын 27

Д.Нацагдорж, Цэргийн явдлын яамнаас Монгол Ардын Намын Төв Хороонд шилжин, зохион байгуулах хэлтэст туслах түшмэлээр ажиллах болов.

1922 оны 5 дугаар сард

Д.Нацагдорж, намын даалгавараар «Уриа» сонинд Цэргийн явдлын яамны тухай мэдээ сурвалжлага байнга өгч байх, «сурвалжлагч»  аар томилогдов.

1922 оны 7 дугаар сар

Д.Нацагдорж МАХН-ын Төв Хорооны даалгавар ёсоор Төв хорооны тэргүүн дарга Ц.Дамбадоржийн хамт тэр үеийн Түшээт ханы хошуунд» одоогийн Өвөрхангай аймгийн Баян- Өндөр суманд  «байгуулагдсан  ардын  намын болон  эвлэлийн үүрийн  ажлыг шалгах Төв Хорооны төлөөлөгчөөр томилогдон ажиллажээ.

1922 оны 8 дугаар сарын 7

Д.Нацагдорж, Монгол Ардын Намын Төв Хорооны төлөөлөгчөөр томилогдон Засгийн газрын дэргэд намын 8 дугаар үүрийг байгуулжээ.

1922 оны 8 дугаар сард

Намын Төв Хорооны нарийн бичгийн даргын туслахаар ажиллаж эхэлжээ.

Д.Нацагдорж, Ц.Дамбадоржийн хамт Түшээт хан, Далай гүн, Сэцэнвангийн хошуунд байгуулагдсан намын 1,2 дугаар үүрийн будлиантсан хэргийг арван зургаахан настайдаа таслан шийтгэх Намын Төв Хорооны Төлөөлөгчөөр томлигджээ.

1922 оны 10 дугаар сараас

Цэргийн улс төрийн хэлтсийн сурган гэгээрүүлэх тасгийн даргыг хавсран ажиллаж байв. МАХН-ын Төв Хорооноос Коминтерний 9 дүгээр их хуралд явуулсан илтгэлийг бэлтгэж  боловсруулахад Д.Нацагдорж оролцжээ.

1922 оны 12 дугаар сарын 20

Д.Нацагдорж МАН  ын 11 дүгээр үүрийн бүх гишүүдийн хурлаас Ниислэл хүрээний хог буртгийг цэвэрлэх төлөвлөгөө боловсруулах комиссын гишүүнд томилогджээ. Энэ үед Нацагдоржийн эцэг Дашдорж Цэргийн явдлын яамны дайчлан бүртгэх хэлтсийн туслах түшмэлээр ажиллаж байв.

1922 оны 12 дугаар сарын 31

Монголын шинэ үеийн утга зохиолыг үндэслэгч Дашдоржийн Нацагдорж, Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүнд элсэн орж, 12117 тоот бат илэрхийлэлт авчээ.

1922 онд 

Манай орноос Москва хотноо Дорно дахины хөдөлмөрчдийн коммунист их сургууль «КУТВ»-д явуулж суралцуулах хүмүүсийн нэрсийн жагсаалтад нэр орж батлагдсан байна.   Д.Нацагдорж «Монгол улсын нутгийн захиргааны дүрэм», «Их шавийн захиргааны дүрэм» зэрэг ардын засгийн газрын анхны хуульчилсан баримт бичгүүдийг боловсруулах комиссын гишүүнээр  томилогдон ажилласан төдийгүй уг баримт бичгийн үзэл санааг жинхэнэ амьдралд  хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахад хүчин зүтгэж байв.

1922-1925 онд

Намын Төв Хорооны туслах түшмэл, зохиолын хэлтсийн эрхлэгч, Төв Хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байв.

1922 оны эцэст

Д.Нацагдорж,МАН  ын Төв Хорооны Зохиолын хэлтсийн даргаар дэвшин ажиллажээ.

1923 оны 2 дугаар сарын 16

Монголын анхны Ерөнхий боловсролын дунд сургуулийг нийслэл хүрээнд байгуулав.

1923 оны эхээр

Д.Нацагдорж, Нийслэл хүрээний «Залуучуудын ший наадмыг залган гаргах комисс»  ын гишүүнээр сонгогдов. Д.Нацагдорж тэргүүтэй хэсэг залуучууд жүжгийн зохиолыг хүч хамтран зохиож ший тавьж   тоглож байсан байна. Энэ үед «Цэнхэрлэн харагдах» гэдэг дуугаа зохиожээ. «Ушаандар»  гэдэг жүжгийн дотор энэ дууг дуулдаг байна.

1923 оны 3 дугаар сарын 17 Намын Төв Хороо, «Аймгийн захиргааны дүрэм», «Их шавийн нутгийн захиргааны дүрэм» боловсруулах комисс томилоход түүний бүрэлдэхүүнд Д.Нацагдоржийг оруулан ажиллуулжээ.  Д.Нацагдоржийг Намын Төв Хорооноос Бүх цэргийн зөвлөлд явуулсан 202 тоот албан бичгээр  сургуульд явах болсон тул Намын Төв Хорооны нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас  чөлөөлжээ.

1923 оны 3 дугаар сарын 31

Д.Нацагдорж,МАН  ын Төв Хорооны бүгд хурлаар Намын Төв Хорооны орлогч гишүүнээр согогджээ.

1923 оны 6 дугаар сарын 25

Намын Төв Хорооны 9 дүгээр бүгд хурал, Намын Төв Хорооны нарийн бичгийн даргаар батлан  ажиллуулжээ. Дээрх хугацаанд Д.Нацагдоржийг Намын Төв Хорооны зохион байгуулах  хэлтсийн даргын үүргийг гүйцэтгэж байсан удаатай. Д.Нацагдорж, Ж.Цэвээний хамт Бүх Цэргийн зөвлөлийн дүрмийн төслийг хянах комист тоилогджээ.

1923 оны 6 дугаар сарын 30

Д.Нацагдорж, МАН-ын Төв Хорооны орлогч гишүүнээс чөлөөлөгджээ.

1923 оны 7 дугаар сарын 15

Судар бичгийн хүрээлэнгийн 5 дугаар хуралдааны 3 дугаар зүйлээр Сэцэн хан аймгийн Ахай  бээсийн хошууны нутагт бүсийн чулуу хэмээх газар бүхий хэсэг байшин хэмээх эвдэрхий  балгасны бичгийг орос оюутан Казакевичийн хамт Төв Хорооны нарийн бичгийн дарга  Нацагдоржийг илгээж хэвлүүлэн авсугай гэжээ. Д.Нацагдорж их хурлын дундуур энэ  ажлыг  гүйцэтгэхээр томилогджээ.

1923 оны 7 дугаар сарын 18-аас 8 дугаар сарын 10 хүртэл

Энэ сард хуралдсан МАН-ын 2 дугаар их хуралд намын 11 дүгээр үүрээс Дашдоржийн  Нацагдорж нарын гурван хүн төлөөлөгчөөр оролцож, намын Төв Хорооны гишүүнээр    сонгосон бөгөөд мөн бүгд хурлаас түүнийг Намын Төв Хорооны тэргүүлэгч гишүүн, нарийн бичгийн даргаар сонгожээ.

1923 оны 8 дугаар сарын 2-ноос 8 хүртэл

Судар бичгийн хүрээлэнгээс «Хэсэг байшин судлах шинжилгээний ангид» Д.Нацагдорж,  шинжилгээний ангийн гишүүн хожим нь монголч эрдэмтэн болсон В.В.Казакевич нар нийслэл  хүрээнээс гарч улаа хэрэглэн гурван хоног явж «Хэсэг байшнд» хүрчээ. «Хэсэг байшин» гэдэг  бол Хэнтий, Дорноговь аймгийн зааг дээр Бүсийн чулууны  өвөрт оршдог балгас юм. Тэгээд 8 дугаар  сарын 8-ны 4 цагт нийслэл хүрээнд иржээ.

1923 оны 8 дугаар сарын 17

Д.Нацагдоржоос Намын Төв Хороонд Оросын Петроград хотноо удаан хугацаагаар явж эрдэм  сурах болсон тул оноосон албанаас чөлөөлөхийг хүссэн тул Төв Хорооноос Бүх цэргийн зөвлөл мөн өдөр 202 тоот бичгээр хариу явуулжээ. Д.Нацагдорж, МАН  ын хоёрдугаар их хурлаас Намын Төв Хорооны жинхэнэ гишүүн бөгөөд тэргүүлэгч гишүүнээр сонгогджээ.

1923 оны намар

Намын Төв Хороо, Засгийн газраас залуу Нацагдоржийг Хуучны сайн ноён хан аймгийн Сэцэн чин ван Наянтын хошуу «одоогийн Архангай аймгийн Их тамир сум» мөн аймгийн Шива  ширээт хутагтын шавьд ардчилсан засаг захиргаа байгуулах засгийн газрын төлөөлөгчөөр томилогдон ажиллажээ. Энэ үед Д.Нацагдорж 17 настай хөвгүүн байлаа.

1923 оны 3 дугаар улиралд

Д.Нацагдорж, Зөвлөлт орос улсад сууж байсан Монгол улсын Элчин сайдын нарийн бичгийн даргаар томилогдон Москва орохоор мордсон боловч, замдаа өвчилсөн учир цааш явж чадалгүй Хиагтаас буцсан байна.

1923 оны 12 сард

Д.Нацагдоржийн эхнэр Д.Пагамдулам, Монгол Ардын Намд орлогч гишүүнээр элсэв.

1923(?) онд Энэ үед батлагдан гарсан Монгол улсын Бүх цэргийн жанжны дүрэм, Монгол Ардын засгийн цэргийн явдлын яамны сайдын дүрэм, бүх цэргийн штабын даргын дүрэм зэрэг хууль тогтоомжийн  баримт бичгүүдийг боловсруулахад Д.Нацагдорж үлэмжийн их нэмэр оруулсан нь эргэлзээгүй. Нацагдоржийг Бүх цэргийн зөвлөлийн хариуцлагатай нарийн бичгийн даргын тушаалд дэвшүүлж,цэргийн зөвлөлийн гишүүн Хатанбаатар Магсаржав,Х.Чойбалсан нартай хамт ажиллажээ.